Элит Эл Пи Жи
Elite LPG
Элит Эл Пи Жи ХХКЭлит Эл Пи Жи
Үйл ажиллагаа

Хэрэгжүүлж буй ажлын ангилал

Компанийн хэрэгжүүлж буй үйлчилгээ, ажлын чиглэлүүдийн тойм.

Бидний үйлчилгээ

Таны хэрэгцээнд тохирсон
хийн хангамжийн шийдэл

Судалгаанаас эхлээд ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэлх бүрэн инженерингийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг.

Хийн хангамжийн угсралт

LPG систем, шугам хоолойн угсралт, холболтын иж бүрэн ажил.

Барилга, байгууламжийн халаалт

Орон сууц, оффис, худалдааны төв, үйлдвэрийн барилга байгууламжийн халаалтыг хийн зуухаар шийдэх.

Үйлдвэрийн хийн хангамж

Үйлдвэрийн дулаан хангамж, уурын зуухны технологийн угсралт.

Засвар, техникийн үйлчилгээ

Тогтмол засвар, техникийн үзлэг, аюулгүй ажиллагааны хяналт.

Зураг төсөл боловсруулах

Инженерийн тооцоо, зураг төсөл, зохиогчийн хяналтын ажил.

Төслийн менежмент

Судалгаанаас ашиглалт хүртэлх бүрэн хяналт, зохион байгуулалт.

Зөвлөн туслах үйлчилгээ

Хийн хангамж, халаалтын систем сонгох, төлөвлөхөд мэргэжлийн зөвлөгөө өгөх.

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, сертификат олгох

Ажилтнуудад зориулсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт явуулж, гэрчилгээ олгох.

Үндсэн хэрэгжүүлсэн ажил

Томоохон төслүүд дээр ажилласан байдал

2020 оноос өнөөг хүртэл гүйцэтгэсэн онцлох гэрээт ажлуудаас түүвэр.

Бүх төслийг үзэх
117, 122-р сургуулийн хийн халаалт
2026Сургууль

117, 122-р сургуулийн хийн халаалт

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд

Чингэлтэй дүүргийн "НЕБ-ын 117-р сургууль", Сонгинохайрхан дүүргийн "НЕБ-ын 122-р сургууль"-ийн нүүрсэн зуухыг хийн халаалтын систем-д бүрэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулав.

Уурын зуухны шугам хоолойн угсралт
2025Үйлдвэр

Уурын зуухны шугам хоолойн угсралт

М Си Эс Кока кола ХХК

Агаарын үйлдвэрийн уурын ба халаалтын зуухны төсөлд 1.6МПа хүчин чадал бүхий 3 ширхэг газан зуухны шугам хоолойн угсралт суурилалтын ажил.

Хий цэнэглэх станцын агуулах2025Станц

Хий цэнэглэх станцын агуулах

Дашваанжил групп

Эрдэнэт хот дахь 800м³ багтаамжтай Хий цэнэглэх станцын агуулахын технологийн угсралт холболт.

Silk Road төслийн хийн хангамж2025Зураг төсөл

Silk Road төслийн хийн хангамж

Номин холдинг

Silk Road төслийн хийн хангамжийн холболт угсралт, зураг төслийн ажил.

Ажлын явц

Талбай дээрх бодит ажил

Кока-Кола ХХК-ийн агаарын үйлдвэрийн уурын зуухны шугам хоолойн угсралтын ажил (2025.03).

Кока-Кола ХХК-ийн агаарын үйлдвэрийн уурын зуухны шугам хоолойн угсралтын ажил (2025.03).

Үйлдвэрийн уурын зуух, шугам хоолойн иж бүрэн технологийн угсралт.

Үйлдвэрийн уурын зуух, шугам хоолойн иж бүрэн технологийн угсралт.

Насосын өрөөний дулааны шугам хоолойн холболт, өнгө ялган тэмдэглэсэн угсралт (2025.04).

Насосын өрөөний дулааны шугам хоолойн холболт, өнгө ялган тэмдэглэсэн угсралт (2025.04).

Дулаалгатай шугам хоолойн трасс, температур хяналтын цэгүүд бүхий угсралт (2025.04).

Дулаалгатай шугам хоолойн трасс, температур хяналтын цэгүүд бүхий угсралт (2025.04).

Олон нэгжтэй хийн зуухны эгнээ угсралт, төвлөрсөн шугам холболт.

Олон нэгжтэй хийн зуухны эгнээ угсралт, төвлөрсөн шугам холболт.

Яагаад хийн халаалт?

Хийн халаалтыг сонгох 5 шалтгаан

Орон гэр, сургууль, цэцэрлэг эсвэл үйлдвэрийн байгууллагаа халаах хамгийн ухаалаг шийдлийг хайж байгаа бол — энэ танд зориулагдсан.

1

Төгс Тав Тух

Утаа, тортог, нүүрснээс бүрэн ангижирна

  • Гараа бохирдуулах шаардлагагүй: Та нүүрс түлж, үнс гаргах гэж зүдрэхгүй. Бүх зүйл автомат учраас танаас ямар ч биеийн хүчний ажил шаардахгүй.
  • Гэр орон, орчин тойрон цэвэрхэн: Хашаа болон байшин дотор утаа тортог тогтохгүй, үргэлж цэвэр цэмцгэр орчин бүрдэнэ.
2

Ухаалаг Удирдлага

Дулаанаа өөрийн хүслээр тохируулна

  • Гэртээ байхгүй үедээ ч санаа зовохгүй: Та гар утаснаасаа эсвэл ханан дээрх удирдлагаар байшингийнхаа дулааныг яг хэдэн хэм байхыг нь тохируулна.
  • Дулаанаа тогтвортой барина: Гадаа хэдийгээр хүйтэрсэн ч таны тохируулсан хэмд халаалт тасралтгүй, жигд ажиллана. Өрөө хэт халах эсвэл хөрөх асуудал үүсэхгүй.
3

Эдийн Засгийн Хэмнэлт

Зөвхөн хэрэглэснээрээ л төлнө

  • Өндөр бүтээмж: Хий нь маш хурдан хугацаанд дулаан ялгаруулдаг учраас эрчим хүчийг хамгийн үр ашигтайгаар зарцуулдаг.
  • Хэрэглээгээ хянах боломж: Дулаанаа өөрөө ихэсгэж, багасгах боломжтой тул шаардлагагүй үед халаалтаа намсгаж, мөнгөө хэмнэх боломжтой.
4

Зуун Хувийн Аюулгүй Ажиллагаа

Орчин үеийн ухаалаг систем

  • Хийн халаалтын төхөөрөмжүүд нь олон улсын стандартын дагуу маш өндөр хамгаалалтын системтэй байдаг.
  • Ямар нэгэн техникийн саатал эсвэл цахилгаан тасрах үед систем өөрийгөө автоматаар бүрэн хааж, аюулгүй байдлыг 100% хангадаг тул та ямар ч айдасгүйгээр хэрэглэж болно.
5

Байгаль Орчинд Ээлтэй

Ирээдүйгээ хамгаалсан эко шийдэл

  • Нүүрс болон бусад хатуу түлшийг бодвол хий нь шатахдаа агаарт ямар ч утаа, хорт хий ялгаруулдаггүй. Хотын агаарын бохирдлыг бууруулах, үр хүүхдэдээ цэвэр агаар бэлэглэх хамгийн зөв алхам юм.

"Элит Эл Пи Жи" ХХК нь таны хэрэгцээнд тохирсон инженерийн оновчтой тооцооллыг хийж, хийн халаалтын системийг мэргэжлийн өндөр түвшинд, аюулгүй байдлын бүрэн баталгаатайгаар угсарч суурилуулж байна. Та зүгээр л тав тухыг мэдэр, бусдыг нь бид хариуцна.

Таны төслийг хамтдаа хэрэгжүүлье

Хийн хангамж, LPG систем, барилгын халаалтын шийдэл хэрэгтэй бол манай мэргэшсэн инженерүүдтэй холбогдоорой.