Элит Эл Пи Жи
Elite LPG
Элит Эл Пи Жи ХХКЭлит Эл Пи Жи
Төслүүд

Хэрэгжүүлсэн төслүүд

Компанийн хэрэгжүүлсэн болон одоогоор баримтжуулсан онцлох төслүүдийн жагсаалт.

Хууль эрх зүйн үндэслэл

Татварын 1%-ийн хөнгөлөлтийн хөтөлбөрийн тухай

Төслийн санхүүжилтийн үндэслэл болсон ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалттай холбоотой лавлагаа мэдээлэл.

2024.08.30

УИХ-аас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх заалтыг баталсан.

2025.01.01

Уг хуулийн заалт албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн.

2025.02.28

БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан анхны жагсаалтад хийн түлшний зуух хамрагдаагүй байсан.

2025.10.01

Эрчим хүчний сайдын А/253 дугаар тушаалаар хийн зуух ашиглан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг татварын хөнгөлөлтөд албан ёсоор хамруулсан.

Эрчим хүчний сайдын тушаал — хийн түлшний зуухыг татварын хөнгөлөлтөд хамруулах тухай

Тушаалын дугаар: А/253 · 2025.10.01

PDF татах

Анхдагч туршлага

Хийн зуухыг татварын хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн шинэ боломж нээгдсэний дараа "Элит Эл Пи Жи" ХХК салбарын хамгийн анхны төсөл болох Нийслэлийн ерөнхий боловсролын 117 болон 122 дугаар сургуулиудын халаалтын системийг хийн түлштэй системд шилжүүлэх ажлыг Ерөнхий гүйцэтгэгчээр амжилттай хийж гүйцэтгэсэн. Ингэснээр манай компани энэ чиглэлийн хамгийн баялаг, практик туршлагатай тэргүүлэгч гүйцэтгэгчээр тодорсон.

Үндсэн хэрэгжүүлсэн ажил

Онцлох хэрэгжүүлсэн төслүүд

2020 оноос өнөөг хүртэл гүйцэтгэсэн онцлох гэрээт ажлуудын жагсаалт.

117, 122-р сургуулийн хийн халаалт
2026Сургууль

117, 122-р сургуулийн хийн халаалт

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд

Чингэлтэй дүүргийн "НЕБ-ын 117-р сургууль", Сонгинохайрхан дүүргийн "НЕБ-ын 122-р сургууль"-ийн нүүрсэн зуухыг хийн халаалтын систем-д бүрэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулав.

Уурын зуухны шугам хоолойн угсралт
2025Үйлдвэр

Уурын зуухны шугам хоолойн угсралт

М Си Эс Кока кола ХХК

Агаарын үйлдвэрийн уурын ба халаалтын зуухны төсөлд 1.6МПа хүчин чадал бүхий 3 ширхэг газан зуухны шугам хоолойн угсралт суурилалтын ажил.

Хий цэнэглэх станцын агуулах2025Станц

Хий цэнэглэх станцын агуулах

Дашваанжил групп

Эрдэнэт хот дахь 800м³ багтаамжтай Хий цэнэглэх станцын агуулахын технологийн угсралт холболт.

Silk Road төслийн хийн хангамж2025Зураг төсөл

Silk Road төслийн хийн хангамж

Номин холдинг

Silk Road төслийн хийн хангамжийн холболт угсралт, зураг төслийн ажил.

Чулуун хөвөнгийн үйлдвэрийн дулаан хангамж
2024Үйлдвэр

Чулуун хөвөнгийн үйлдвэрийн дулаан хангамж

ТЭСО Групп

61-ын гарамд байрлах Чулуун хөвөнгийн үйлдвэрийн шохойн чулуу шатаах зуух, 20м³ далд савны хийн хангамжийн технологийн угсралт, мөн 9000м² талбай бүхий үйлдвэрийн дулаан хангамжийн угсралтын ажил.

Хийн үйлдвэрийн зураг төсөл2024Зураг төсөл

Хийн үйлдвэрийн зураг төсөл

Эбо холдинг ХХК

220 гр-н нэг удаагийн газ, барилгын хөөс цэнэглэх үйлдвэрийн зураг төсөл, угсралтын ажлыг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байна.

Дагалдах нефтийн хийн технологи
2024Зураг төсөл

Дагалдах нефтийн хийн технологи

Дачин Тамсаг

Газрын тос олборлох үйлдвэрийн дагалдах нефтийн хийг боловсруулах технологийн зураг төслийн ажил.

LPG шилжүүлэн ачих станц2024Станц

LPG шилжүүлэн ачих станц

Лекс-Ойл ХХК

Замын-Үүд дэх 1200м³ багтаамжтай шингэрүүлсэн хийн түлш шилжүүлэн ачих станцын технологийн зураг төслийн ажил.

ШТС-ын технологийн зураг төсөл2024Станц

ШТС-ын технологийн зураг төсөл

Эрдэнэт ТӨҮГ

Геологийн цехийн шатахуун түгээх станцын технологийн зураг төслийн ажил.

11 ШТС-ын АХЦС угсралт2021-2023Станц

11 ШТС-ын АХЦС угсралт

Шунхлай трейдинг ХХК

4 аймгийн нийт 11 ШТС дээр Автомашин хийгээр цэнэглэх станц (АХЦС)-ын угсралтын ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Мөн одоо тус 11 АХЦС-ын ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцан хамтран ажиллаж байна.

Зөөврийн АХЦС угсралт2023Станц

Зөөврийн АХЦС угсралт

Тэс петролиум ХХК

20м³ багтаамжтай автомашин хийгээр цэнэглэх 10 ширхэг зөөврийн станцыг угсарч суурилуулав.

Модуль станцын угсралт
2022Станц

Модуль станцын угсралт

Ub Oil ХХК

5м³-н багтаамжтай автомашин хийгээр цэнэглэх модуль станцын угсралтыг бүрэн хийж ашиглалтад оруулав.

4 ШТС-ын АХЦС угсралт2022Станц

4 ШТС-ын АХЦС угсралт

Монсуль ХХК

Улаанбаатар хот дахь нийт 4 ШТС дээр Автомашин хийгээр цэнэглэх станц (АХЦС)-ын угсралтын ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Мөн одоо тус 4 АХЦС-ын ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцан "Монсуль" ХХК-тай хамтран ажиллаж байна.

Хар тугалга хайлуулах зуухны хийн хангамж
2021Үйлдвэр

Хар тугалга хайлуулах зуухны хийн хангамж

Эко минерал ХХК

Налайх дүүрэг дэх хар тугалга хайлуулах 25м³ далд савтай зуухны хийн хангамжийн технологийн системийн угсралтыг хийж гүйцэтгэв.

124, 120, 61-р сургуулийн халаалт
2020Сургууль

124, 120, 61-р сургуулийн халаалт

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд

Улаанбаатар хотын Нийслэлийн ерөнхий боловсролын 124, 120, 61-р сургуулиудыг нүүрсэн галалгаатай халаалтыг хийн түлшний халаалтад шилжүүлсэн.

Таны төслийг хамтдаа хэрэгжүүлье

Хийн хангамж, LPG систем, барилгын халаалтын шийдэл хэрэгтэй бол манай мэргэшсэн инженерүүдтэй холбогдоорой.