Хэрэгжүүлсэн төслүүд
Компанийн хэрэгжүүлсэн болон одоогоор баримтжуулсан онцлох төслүүдийн жагсаалт.
Татварын 1%-ийн хөнгөлөлтийн хөтөлбөрийн тухай
Төслийн санхүүжилтийн үндэслэл болсон ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалттай холбоотой лавлагаа мэдээлэл.
УИХ-аас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх заалтыг баталсан.
Уг хуулийн заалт албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн.
БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан анхны жагсаалтад хийн түлшний зуух хамрагдаагүй байсан.
Эрчим хүчний сайдын А/253 дугаар тушаалаар хийн зуух ашиглан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг татварын хөнгөлөлтөд албан ёсоор хамруулсан.
Эрчим хүчний сайдын тушаал — хийн түлшний зуухыг татварын хөнгөлөлтөд хамруулах тухай
Тушаалын дугаар: А/253 · 2025.10.01
Анхдагч туршлага
Хийн зуухыг татварын хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн шинэ боломж нээгдсэний дараа "Элит Эл Пи Жи" ХХК салбарын хамгийн анхны төсөл болох Нийслэлийн ерөнхий боловсролын 117 болон 122 дугаар сургуулиудын халаалтын системийг хийн түлштэй системд шилжүүлэх ажлыг Ерөнхий гүйцэтгэгчээр амжилттай хийж гүйцэтгэсэн. Ингэснээр манай компани энэ чиглэлийн хамгийн баялаг, практик туршлагатай тэргүүлэгч гүйцэтгэгчээр тодорсон.
Татварын 1%-ийн хөнгөлөлтөөр хэрэгжсэн төслүүд
Онцлох хэрэгжүүлсэн төслүүд
2020 оноос өнөөг хүртэл гүйцэтгэсэн онцлох гэрээт ажлуудын жагсаалт.
2026Сургууль117, 122-р сургуулийн хийн халаалт
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд
Чингэлтэй дүүргийн "НЕБ-ын 117-р сургууль", Сонгинохайрхан дүүргийн "НЕБ-ын 122-р сургууль"-ийн нүүрсэн зуухыг хийн халаалтын систем-д бүрэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулав.
2025ҮйлдвэрУурын зуухны шугам хоолойн угсралт
М Си Эс Кока кола ХХК
Агаарын үйлдвэрийн уурын ба халаалтын зуухны төсөлд 1.6МПа хүчин чадал бүхий 3 ширхэг газан зуухны шугам хоолойн угсралт суурилалтын ажил.
2025СтанцХий цэнэглэх станцын агуулах
Дашваанжил групп
Эрдэнэт хот дахь 800м³ багтаамжтай Хий цэнэглэх станцын агуулахын технологийн угсралт холболт.
2025Зураг төсөлSilk Road төслийн хийн хангамж
Номин холдинг
Silk Road төслийн хийн хангамжийн холболт угсралт, зураг төслийн ажил.
2024ҮйлдвэрЧулуун хөвөнгийн үйлдвэрийн дулаан хангамж
ТЭСО Групп
61-ын гарамд байрлах Чулуун хөвөнгийн үйлдвэрийн шохойн чулуу шатаах зуух, 20м³ далд савны хийн хангамжийн технологийн угсралт, мөн 9000м² талбай бүхий үйлдвэрийн дулаан хангамжийн угсралтын ажил.
2024Зураг төсөлХийн үйлдвэрийн зураг төсөл
Эбо холдинг ХХК
220 гр-н нэг удаагийн газ, барилгын хөөс цэнэглэх үйлдвэрийн зураг төсөл, угсралтын ажлыг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байна.
2024Зураг төсөлДагалдах нефтийн хийн технологи
Дачин Тамсаг
Газрын тос олборлох үйлдвэрийн дагалдах нефтийн хийг боловсруулах технологийн зураг төслийн ажил.
2024СтанцLPG шилжүүлэн ачих станц
Лекс-Ойл ХХК
Замын-Үүд дэх 1200м³ багтаамжтай шингэрүүлсэн хийн түлш шилжүүлэн ачих станцын технологийн зураг төслийн ажил.
2024СтанцШТС-ын технологийн зураг төсөл
Эрдэнэт ТӨҮГ
Геологийн цехийн шатахуун түгээх станцын технологийн зураг төслийн ажил.
2021-2023Станц11 ШТС-ын АХЦС угсралт
Шунхлай трейдинг ХХК
4 аймгийн нийт 11 ШТС дээр Автомашин хийгээр цэнэглэх станц (АХЦС)-ын угсралтын ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Мөн одоо тус 11 АХЦС-ын ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцан хамтран ажиллаж байна.
2023СтанцЗөөврийн АХЦС угсралт
Тэс петролиум ХХК
20м³ багтаамжтай автомашин хийгээр цэнэглэх 10 ширхэг зөөврийн станцыг угсарч суурилуулав.
2022СтанцМодуль станцын угсралт
Ub Oil ХХК
5м³-н багтаамжтай автомашин хийгээр цэнэглэх модуль станцын угсралтыг бүрэн хийж ашиглалтад оруулав.
2022Станц4 ШТС-ын АХЦС угсралт
Монсуль ХХК
Улаанбаатар хот дахь нийт 4 ШТС дээр Автомашин хийгээр цэнэглэх станц (АХЦС)-ын угсралтын ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Мөн одоо тус 4 АХЦС-ын ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцан "Монсуль" ХХК-тай хамтран ажиллаж байна.
2021ҮйлдвэрХар тугалга хайлуулах зуухны хийн хангамж
Эко минерал ХХК
Налайх дүүрэг дэх хар тугалга хайлуулах 25м³ далд савтай зуухны хийн хангамжийн технологийн системийн угсралтыг хийж гүйцэтгэв.
2020Сургууль124, 120, 61-р сургуулийн халаалт
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд
Улаанбаатар хотын Нийслэлийн ерөнхий боловсролын 124, 120, 61-р сургуулиудыг нүүрсэн галалгаатай халаалтыг хийн түлшний халаалтад шилжүүлсэн.
Таны төслийг хамтдаа хэрэгжүүлье
Хийн хангамж, LPG систем, барилгын халаалтын шийдэл хэрэгтэй бол манай мэргэшсэн инженерүүдтэй холбогдоорой.
